"At Adau" нь зүүн Малайзын Саравак хотоос гаралтай бие даасан угсаатны нэгдэл бүхий хамтлаг юм. Тэд 2014 онд зургаан гишүүнтэйгээр хөгжим зохиож эхэлсэн. Sape la гэх мэт орчин үеийн болон уламжлалт хөгжмийн зэмсгүүдийг хослуулан ашигладгаараа онцлог.
2022 онд тэдний долоо дахь гишүүн хамтлагт элссэн нь шинэ салхийг авчирч, тэдний дуу хөгжмийн онцлог байдлыг улам тодотгож өгсөн юм. Хамлтлагийн зорилго нь уламжлалт хөгжмийн зэмсгийн жинхэнэ мөн чанарыг хадгалан хөгжмийг улам хөгжүүлж залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх явдал юм. Өнөөдрийг хүртэл тэд хөгжмөөрөө дамжуулан эерэг байдал, эв нэгдлийг түгээсээр байна.