envy хамтлаг нь анх Playtime наадамд 2014 онд ирж тоглож байсан бөгөөд дахин 2025 онд Playtime наадмын тайзнаа эргэн ирэх гэж байна. 1992 оноос хойш Японы independant hardcore урсгалын анхдагч хамтлаг бөгөөд тэдний хөгжим эрч хүч, гоо зүйг өвөрмөц байдлаар хослуулдгаараа онцлог. Гучин жилийн турш хөгжмийн хил хязгаарыг тэлсээр ирсэн тэдний ес дэх цомог "Eunoia" нь шинэ бүрэлдэхүүнтэй болсны дараах гүн мэдрэмж, бүтээлч эргэн сэргэлтийг илэрхийлсэн хүчирхэг ахилт юм.