Бид бол хамтлаг, хөгжим тоглодог эрх чөлөөтэй залуус. Хөнгөн гунигтай ч залуу насны дэврүүн мэдрэмжээ гээгээгүй, аялгуулаг рэп дуунуудаар хөгжим сонирхогчид дунд танигдаж эхэлсэн Аззаяа удалгүй амьд хөгжмийн шидэнд автаж, хамтлагтай болсноор mxrningstar-ийн түүх эхэлсэн. Рэпээс амьд хөгжим рүү хийсэн шилжилт нь хүчирхэг хоолойгоо бүрэн дүүрэн ашиглах боломж нээн өгснийг нь өнгөрсөн хугацаан дахь амьд тоглолтууд нь батлан харуулдаг. Эрка (Н.Эрдэнэбаяр) бөмбөрчин, хамтлагийн ахлагч, ритм гитарчин Эба (Г.Эрдэнэбаяр), гоцлол гитарчин Обо (З.Оюунболд), төгөлдөр хуурч, басс гитарчин Эрдук (Н.Эрдэнэсайхан), дуучин Азаа (Б.Аззаяа) нар рок, алтернатив хөгжмийн урсгалаар тоглодог mxrningstar хамтлагийн бүрэлдэхүүнд багтаж байна.