Якутск хотоос гаралтай indie pop урсгалын The NERIBERRY хамтлагтай танилцаарай. Таван хөгжимчин нэгэн local тоглолт дээр бие биетэйгээ танилцаад хамтлагаа үүсгэн байгуулсан түүхтэй. Энэхүү хамтлаг нь Японы city pop урсгалаас эхлээд shoegaze хүртэл олон төрлийн нөлөөллийг хослуулсан тэдний дуунууд сэтгэл хөдлөм үгсээр баялаг бөгөөд аз жаргал, гуниг, бодит байдал, хайр сэтгэлийн сэдвүүдийг хөнддөг. Тэдний "Heterochromia" нэртэй сингл нь VK Music, Yandex Music дээр нэр хүндтэй болж, 2025 онд Оросын VK Music-ийн "TOP 100 амжилттай шинэ уран бүтээлчид"-ийн нэгээр шалгарчээ.